ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Мөнхзориг  ₮50 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Мөнхзориг ₮50 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ
08 сарын 31, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Мөнхзориг ₮50 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ

2026 оны 8 сарын 31

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгыг чөлөөлж, түүний оронд Д.Мөнхзоригийг томилжээ.

Б.Эрдэнэтулгыг бүрэн эрх өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж.

Д.Мөнхзориг нь ШУТИС-ийн КТМС-ийг Компьютерийн техник хангамжийн инженер, Удирдлагын академыг Төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус дүүргэсэн бөгөөд эрх зүйч мэргэжлийг Түшээ дээд сургуульд эзэмшсэн байна. Мөн мэргэжлээр тус сургуульд зэргээ ахиулан магистр хамгаалжээ.

2022 оноос хойш өнөөг хүртэл Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан аж. Мөн энэ оны долоодугаар сараас хойш Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн бөгөөд давхар албан тушаал хашихаар болж буй.

Тэгвэл ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Мөнхзоригийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮75 сая
Гэр бүлийн орлого: ₮15 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮352 сая /Орон сууц-1, авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮38 сая  / Toyota Alphart /
Мал аж ахуй: ₮0 сая  
Газар: ₮50 сая /Өмчлөх-4640м2-1, Эзэмших-0.07га-2​​​​​​​​​​​​​​/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮​​​​0 сая
Хадгаламж: ₮18 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮81​​​​​​​ сая гэж мэдүүлжээ.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670449
0 эможи

keyboard_arrow_up