Үндэсний үйлдвэрлэгчид олон улсын хүнсний үзэсгэлэнд НЭГДЭЖ оролцоно
2026 оны 8 сарын 28

“Foodex Mongolia 2026” олон улсын хүнсний салбарын үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд “Мишээл Экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэнд “Үндэсний үйлдвэрлэл-Бидний бахархал ” уриан дор үндэсний үйлдвэрлэгч 80 жилийн түүхт, чанар технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК, 42 жилийн түүхт Хүнсний Манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК болон “Томбат” ХХК, “Милл Хаус” ХХК, “Нүүдэл Жи” ХХК, “Прайм Пастри” ХХК, “Өв Соёл” ХХК нэгдэн оролцоно.
Үндэсний үйлдвэрлэгчид үзэсгэлэнгийн үеэр өөрсдийн онцлох бүтээгдэхүүн, брэндүүдээ танилцуулахын зэрэгцээ амталгаат худалдаа, хямдрал урамшуулал зохион байгуулж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг бүрдүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670435
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





