Есдүгээр сарын 1,2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026 оны 8 сарын 28

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Есдүгээр сарын 1,2-ны өдрүүдэд улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хязгаарлахгүй. Бүх автомашин замын хөдөлгөөнд оролцож болно.
Харин нийслэлд хэрэгжиж буй тэгш, сондгой дугаараар зорчуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Уг зохицуулалтад автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилж, 07:00-21:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670430
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
