Байшин барьж өгнө хэмээн бусдаас 58 сая төгрөг залилжээ Байшин барьж өгнө хэмээн бусдаас 58 сая төгрөг залилжээ
08 сарын 28, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Байшин барьж өгнө хэмээн бусдаас 58 сая төгрөг залилжээ

2026 оны 8 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Байшин барьж өгнө гэж хэлж, 58 сая төгрөг аваад холбоо тасарч алга боллоо” гэх гомдол бүртгэгдсэн.

Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б бусдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж, итгэлийг нь ашиглан 58 сая төгрөг залилсан байж болзошгүй тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэд Та бүхэн байшин, барилга бариулах, засвар үйлчилгээ хийлгэх зэрэг ажил гүйцэтгүүлэхээр бол талуудын эрх, үүрэг, ажлын хугацаа, төлбөрийн нөхцөлийг тодорхой тусгасан гэрээ байгуулан ажиллаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670429
0 эможи

keyboard_arrow_up