Байрны коридорт бензин хадгалсны улмаас гал гарчээ Байрны коридорт бензин хадгалсны улмаас гал гарчээ
08 сарын 28, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Байрны коридорт бензин хадгалсны улмаас гал гарчээ

2026 оны 8 сарын 28

Arslan.mn

Байрны коридорт бензин хадгалсны улмаас гал гарчээ.

Тодруулбал, Багануур дүүргийн нэгдүгээр хороонд байрны коридорт гал гарсан тухай дуудлагыг 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид хэргийн газарт очиход иргэн "Б"-ийн 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа болон 2 ширхэг телевизор шатсан байжээ. Алба хаагчид гал түймрийг шуурхай ажиллан унтрааж, утаажилтын бүсээс тус байрны 9 том хүн, 12 хүүхэд буюу нийт 21 иргэнийг аюулгүй бүсэд гарган ажилласан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670428
1 эможи

keyboard_arrow_up