“Монголын төмөр зам” Олон улсын төмөр замын компаниудтай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо “Монголын төмөр зам” Олон улсын төмөр замын компаниудтай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
08 сарын 27, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Монголын төмөр зам” Олон улсын төмөр замын компаниудтай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2026 оны 8 сарын 27

Arslan.mn

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Их Британийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Crossrail International, Hitachi, CAF, Ricardo, PowerChina, Guangzhou Metro зэрэг төмөр зам, тээврийн дэд бүтэц, инженерчлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Их Британийн Элчин сайдын яамны Эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийн асуудал хариуцсан ахлах ажилтан А.Элбэгсайхан, Crossrail International компанийн ахлах зөвлөх Майк де Силва болон дээрх компаниудын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, төмөр замын сүлжээ, ачаа тээврийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг танилцууллаа.

Arslan.mn

Оролцогч байгууллага, компаниуд олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд оролцсон туршлага, технологийн шийдлүүдээ танилцуулж, төмөр замын инженерчлэл, хөдлөх бүрэлдэхүүн, дохиолол холбоо, системийн интеграцчлал, ашиглалт, засвар үйлчилгээ, төслийн удирдлага болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл солилцов.

Талууд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төмөр замын дэд бүтцийн төслүүдэд олон улсын туршлага, дэвшилтэт техник, технологи, инженерчлэлийн шийдлийг нэвтрүүлэх боломжийг нарийвчлан судалж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр санал нэгдлээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670415
0 эможи

keyboard_arrow_up