Иргэн “С” тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан ХЭРГИЙГ ШАЛГАЖ эхэлжээ Иргэн “С” тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан ХЭРГИЙГ ШАЛГАЖ эхэлжээ
08 сарын 25, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Иргэн “С” тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан ХЭРГИЙГ ШАЛГАЖ эхэлжээ

2026 оны 8 сарын 25

Arslan.mn

Олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр авто машин дотор 2 эрэгтэй хүн зодолдож буй бичлэг нийтлэгдсэн.

Тус үйл явдал нь энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж, цагдаагийн байгууллагад “Нисдэг машины хойд талд бусдад зодуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “С” нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан байна. 

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670387
0 эможи

keyboard_arrow_up