Замын хөдөлгөөнд хуурамч улсын дугаар ашиглаж оролцсон 24 зөрчил бүртгэгджээ
2026 оны 8 сарын 24

Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран наймдугаар сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн бичиг баримтад хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгдсэн байна.
Хуурамч улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670355
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
