АУДИТ: “Зам тээврийн хөгжлийн төв“ ТӨҮГ-ын дарга Д.Оюунболдын санхүүгийн тайлангаас ₮7,9 тэрбумын ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Үндэсний аудитын газраас “Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.
Тодруулбал, аудитаар нийт 7,9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд өмнөх аудитаар хүргүүлсэн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй тайлант онд давтан гаргасан 5,4 тэрбум төгрөгийн зөрчилд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлжээ.
Мөн өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй 1,7 тэрбум төгрөгийн зөрчил, тайлант онд жилийн эцсийн мөнгөн хөрөнгө, авлагын дансдаас түүвэрлэсэн харилцагчийн үлдэгдлийг тулган баталгаажуулах захидлын хариу ирүүлээгүй, авлагын дансдын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй 749 сая төгрөгийн зөрчилд нийт 3 албан шаардлага хүргүүлж, татварын бүртгэлийн программыг жигдрүүлээгүй, татварын өр төлбөрийг тодорхойлолтоос зөрүүтэй тайлагнасан зөрчилд 2 зөвлөмж өгчээ.
Нийт илрүүлсэн 7,9 тэрбум төгрөгийн зөрчил нь аудитын тогтоосон 176 сая төгрөгийн материаллаг байдлын түвшнээс давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.
Тухайлбал,
- Өмнөх оны аудитаар хүргүүлсэн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, тайлант онд зөрчлийг давтан гаргасан байна. Тайлант оны нийт орлогын төлөвлөгөөг 17 тэрбум төгрөгөөр баталж, 12,4 тэрбум төгрөгийн орлого тайлагнасан нь 69.4 хувийн гүйцэтгэлтэй, 5,4 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөө тасарсан зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.
Ташрамд дурдахад, “Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын даргаар өдгөө Д.Оюунболд ажиллаж буй.

