Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг бусдыг хуурч, их хэмжээний мөнгө залилсан нь тогтоогдсон Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг бусдыг хуурч, их хэмжээний мөнгө залилсан нь тогтоогдсон
08 сарын 24, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг бусдыг хуурч, их хэмжээний мөнгө залилсан нь тогтоогдсон

2026 оны 8 сарын 24

Arslan.mn

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Урьхан Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгэж цагдан хориулж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гараад буй.

Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Л.Төгс-Ухаан " Иргэн А нь цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан.  "Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алтны шороон ордны ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэр бүхий компаниас таван сая ам.доллароор худалдан авахаар гэрээ байгуулж, 2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 14.7 тэрбум төгрөгийг иргэн Г-ийн дансанд шилжүүлж залилуулсан" гэсэн.

Уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гомдол гаргагч А нь тус компанийн ашиглалтын зөвшөөрлийг  худалдан авч 50 метрийн хөрс хуулалт хийж, үйл ажиллагааны зардалд 41.9 тэрбум төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон.

Энэ нөхцөл байдал үүсэн байхад иргэн Г хуурч, компаниа өөрийн нэр дээр буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Тиймээс иргэн Г-г бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Яллагдагч Г нь 2022.10-2025 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай суманд хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож, байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 74 техникийг хураан авсан." гэв.

Мөн 2022-2025 онуудад иргэн Г нь өөрийн болон компанийнхаа дансаар их хэмжээний орлого авсан үйлдэлдээ татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670348
0 эможи

keyboard_arrow_up