”Мах Импэкс” ХК 80 жилийн ойгоо тохиолдуулан азын хур буулгалаа
2026 оны 8 сарын 22

Үндэсний ууган үйлдвэр, чанар, технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК түүхт 80 жилийн ойгоо тохиолдуулан “ТҮҮХИЙГ ХӨТӨЛСӨН – 80 ЖИЛ” уриан дор хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрийнхөө энэ удаагийн азтануудыг тодрууллаа.
Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд нийт 80 хэрэглэгч азтанаар тодорч, 100 сая төгрөгийн үнэ бүхий шагналын эзэд боллоо.
Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд:
- 10.000,000 төгрөгийн бэлэн мөнгөний шагнал – 2 азтан
- 5.000,000 төгрөгийн бэлэн мөнгөний шагнал – 10 азтан
- “Номин” сүлжээ дэлгүүрийн 1.000,000 төгрөгийн эрхийн бичиг – 20 азтан
- 300,000 төгрөгийн эрхийн бичиг – 20 азтан
- 200,000 төгрөгийн эрхийн бичиг – 20 азтан
- Аяллын иж бүрэн хэрэгсэл – 8 азтан тус тус тодорлоо.
80 жилийн түүх, туршлага, өв уламжлалаа орчин үеийн үйлдвэрлэл, технологитой хослуулан хөгжүүлж ирсэн “Мах Импэкс” ХК цаашид ч хэрэглэгчдийнхээ итгэл, сонголтыг эрхэмлэн, чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээрээ үнэ цэн бүтээсээр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670328
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





