ХӨСҮТ COP-17 олон улсын хуралд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна
2026 оны 8 сарын 21

COP17 уулзалттай холбогдуулан ХӨСҮТ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, зочид төлөөлөгчдийн байрлаж буй зочид буудал болон хурлын байранд халдварт өвчний сэжигтэй тохиолдолд шуурхай тусламж үзүүлэх дуудлагын эмч, жолоочийн хуваарийг гарган, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Одоогийн байдлаар 2 гадаадын иргэн, 2 ажилтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670324
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
