COP17: Хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байна
2026 оны 8 сарын 21

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон "Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын талуудын 17-р бага хуралд (COP17) эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
УХТЭ-ийн эмнэлгийн 2 хөдөлгөөнт эмнэлгийн баг, 7 эмч, 5 сувилагч, 2 жолоочийн бүрэлдэхүүнтэйгээр гамшиг, ослын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Хурлын өдрүүдэд эмнэлгийн баг хамт олон газар дээр нь үзлэг, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд анхан болон яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэн, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах, цаашид нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнийг дараагийн шатлалын эмнэлгийн байгууллагад шуурхай шилжүүлэн хүргэх зохион байгуулалтаар ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670323
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
