Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаад улсын 2 иргэнийг саатуулан шалгаж байна Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаад улсын 2 иргэнийг саатуулан шалгаж байна
08 сарын 20, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаад улсын 2 иргэнийг саатуулан шалгаж байна

2026 оны 8 сарын 20

Arslan.mn

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд нутгийн иргэнийг автомашинаар мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 08 сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд “Бууцагаан сум Баянбүрд 4-р баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар тус багт суух Э.О /эр.32н/-ыг марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж амь насыг нь хохироож зугтаасан гэх хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт шуурхай ажиллаж гадаад улсын 2 иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670304
0 эможи

keyboard_arrow_up