Эхийн алдар одонгийн тэтгэмжийг энэ сарын 25-нд олгоно
2026 оны 8 сарын 19

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу наймдугаар сарын 20-нд олгох бол одонтой ээжүүдийн тэтгэмжийг энэ сарын 25-нд олгох аж.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцуулж байна. Тодруулбал, асаргааны тэтгэмжийг энэ сарын 25-нд олгох бол амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг мөн энэ сарын 25-нд олгоно. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгодог тэтгэмжийг мөн наймдугаар сарын 20-нд олгох ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670274
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
