Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлэгт сургалтад Монголоос гурван албан хаагч хамрагджээ Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлэгт сургалтад Монголоос гурван албан хаагч хамрагджээ
08 сарын 19, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлэгт сургалтад Монголоос гурван албан хаагч хамрагджээ

2026 оны 8 сарын 19

Arslan.mn

Өнгөрсөн сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр зохион байгуулагджээ.

Хөтөлбөрийн “Гэмт хэрэг үйлдэгсдийг нийгэмшүүлэх, засан хүмүүжүүлэх нь” сэдэвт сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гурван алба хаагч хамрагдсан байна. Энэтхэг Улсын Засгийн газрын тус тэтгэлэгт сургалтад 22 орны 35 алба хаагч оролцжээ.

Гэмт хэрэг судлал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэх, өсвөр насны хүүхэдтэй ажиллах арга зүй, хорих байгууллагын сэтгэл зүй, амиа хорлох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр хичээл сургалтад хамрагдаж, туршлага солилцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласан.

“Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас алба хаагчдыг чадавхжуулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, гадаад улсын богино хугацааны тэтгэлэгт сургалтад хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670272
0 эможи

keyboard_arrow_up