Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
08 сарын 19, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна

2026 оны 8 сарын 19

Arslan.mn

Тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна.

Өчигдөр (2026.08.18) оройн 21:00 цагийн байдлаар телекамерын ухаалаг системээр хуурамч улсын дугаартай 14 тээврийн хэрэгслийг илрүүлжээ.

Хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд жолооч та тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг хууль бусаар солих, хуурамч дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаараарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670258
0 эможи

keyboard_arrow_up