Г.Занданхүү: Бид үндэстнээрээ тэнэг болчихсон юм биш биз

“Одмөндөр” сувгийн Үүсгэн байгуулагч Г.Занданхүү "Бид үндэстнээрээ тэнэг болчихсон юм биш биз"...
Би жишээ нь шатахуун түгээгүүрийн бизнес эрхэлдэг гэж бодъё. А цэгээс 10 төгрөгөөр аваад Б цэгт 11 төгрөгөөр зарж ашиг олно. Их хэмжээгээр зарвал их хэмжээний ашиг олно. Багыг зарвал цалин хөлсөө төлж дийлэхгүй дампуурна.
Гэтэл сайд нь манай ШТС дээр камертай ирээд зараачээ гэж зандрахыг нь харсан иргэд сайдыг магтаж байна жигтэйхэн.
Шатахуун нь байгаад байхад зардаггүй тийм мал бизнесмэн гэж байх уу? Уул нь энэ сайд дарга нарын буруугаас болж бид А цэгээс л шатахуун худалдаж авахаас өөр сонголтгүй болсон. Тэр А цэгт нь дайн дажин болоод байна. Б,В,Г цэгээс авмаар л байна шүү дээ.
Тэгээд болоогүй өнөө сайдтан гуай өрөөндөө ганцаараа сууж байж ийш тийш хараад хүн загнаад байгаа юм. Тэр бичлэгэн дээр хаха дарах ёстой байтал битүү лайк дарж дэмжжээ. Та төсөөлдөө. Нэг сайдын өрөөний хаалгыг сэмээрхэн онгойлгоод хартал сайд гуай урдаа камер тавьчихсан хоосон сандалууд руу хараад учир утгагүй загнаад байна гэж….
Бид ерөөсөө нийтээрээ тэнэг болчихсон юм байна. Харин сайд дарга нар үнэхээр эрүүл гэдэг нь батлагдлаа. Учир нь ийм тэнэг ард түмэнд юу гэж ирваатвал таалагдахыг үнэхээр мэдээд байнашд.
Бид тэнэг гэдгээ хүлээн зөвшөөрчихвөл ядаж ухаантай болох гэж хичээнэ. Харин тэнэгээ хүлээн зөвшөөрөхгүй бол энэ мэт гаруудад насаараа дээрэлхүүлнэ.
Чамайг ундаа зарах гэхээр хориглоно. Тэгснээ зарсангүй гэж загнана. Олон нийтэд намайг ундаа зардаг луйварчин гэж итгүүлнэ.
Ийм л адгийн жүжиг болж байнашд манайд.
