“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.Амарсанаа инженерүүдийн хамт өвлийн улирлын дулаан хангамжийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.Амарсанаа болон холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 17-нд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Э.Энхтөр болон инженерүүдтэй уулзаж, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зуны их засварын ажлын явц, төлөвлөгөөтэй танилцан, хамтарсан ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Өвлийн улиралд оршин суугчдыг ая тухтай байлгах, дулаан хангамжаар тасалдуулахгүй байх, дулаан нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл солилцсон байна.
Мөн дундын өмчийн инженерийн шугам сүлжээнд гарч буй гэмтэл, саатлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, засвар үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.











