Ачааны машин автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн хавчуулагджээ Ачааны машин автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн хавчуулагджээ
08 сарын 14, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ачааны машин автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн хавчуулагджээ

2026 оны 8 сарын 14

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд "Хоёр автомашин мөргөлдөж хоёр хүн хавчуулагдсан байна" гэсэн дуудлага өчигдөр 07.45 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-гийн “Howo ZZ1317” загварын тусгай зориулалтын автомашин урсгал сөрж “Xiamen XML6105J15C” загварын нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн байжээ.

Улмаар “Howo ZZ1317” загварын автомашины жолооч иргэн А /34 настай, эрэгтэй/-ийн хоёр хөл, зорчигч М /14 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670193
0 эможи

keyboard_arrow_up