СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ганданд үзвэр үзэж явсан жуулчны үүргэвчнээс 2900 юань хулгайлжээ
2026 оны 8 сарын 14

Гадаадын жуулчны үүргэвчнээс 2900 юань хулгайлжээ. Тодруулбал, “Гандантэгчэнлин хийдэд хүн мөнгөө алдсан” гэх дуудлага, мэдээлэл энэ оны наймдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтаар БНХАУ-ын аялагч үүргэвчнээсээ 2900 юань хулгайд алдсан байна.
Гадаадын жуулчдыг хариуцан явж буй хөтөч та бүхэн аялагч, жуулчидтайгаа олон нийтийн газарт явахдаа мөнгө болон үнэт зүйлээ ил задгай авч явахгүй, цүнх, үүргэвчээ биедээ ойр байлгаж, цахилгаан болон амсрыг сайтар хаах, эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй, сонор сэрэмжтэй байхыг сайтар зөвлөхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670192
0 эможи
Jargalan19
2026-08-14 10:56
Hujaa nariig yasan ch yavahde
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
