Б.Мөнх-Амар: Эмчилгээний зориулалттай тураах тарилгыг хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэж байна Б.Мөнх-Амар: Эмчилгээний зориулалттай тураах тарилгыг хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэж байна
08 сарын 13, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Мөнх-Амар: Эмчилгээний зориулалттай тураах тарилгыг хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэж байна

2026 оны 8 сарын 13

Arslan.mn

ГЕГ-аас сүүлийн үед илрүүлсэн томоохон хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амар "Улсын төсвийн татварын орлого бүрдүүлэх, үндэсний болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг нягтлан чангаруулснаар хууль бус болон гэмт хэргийн шинжтэй зөрчлүүдийг илрүүлэн ажиллаж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар гаалийн байгууллагаас нийт 2,314 зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт илэрсэн зөрчлийн 47 хувийг гаалийн татвараас зайлсхийсэн зөрчил эзэлж байна. Түүнчлэн иргэд чихрийн шижингийн үед хэрэглэдэг тураах зориулалттай тарилгыг арилжааны чанартайгаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд одоогоор 1,300 орчим тариурыг хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна" гэлээ.

Гаалийн байгууллагаас тухайн барааны гаалийн бүрдүүлэлтийг хуулийн дагуу хийлгэж нэвтрүүлэх шаардлагатай тул иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаа тээшинд хийх шалгалтыг цаашид ч нарийвчлан хийнэ гэдгийг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670180
0 эможи

keyboard_arrow_up