Сахилга хариуцлагын зөрчил гаргасан гаалийн 97 байцаагчид арга хэмжээ авчээ Сахилга хариуцлагын зөрчил гаргасан гаалийн 97 байцаагчид арга хэмжээ авчээ
08 сарын 13, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сахилга хариуцлагын зөрчил гаргасан гаалийн 97 байцаагчид арга хэмжээ авчээ

2026 оны 8 сарын 13

Arslan.mn

Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас сүүлийн үед илрүүлсэн хэрэг, зөрчил болон албан хаагчдын сахилга хариуцлагад авсан арга хэмжээний талаар мэдээллээ. 

ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар "Дотооддоо албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Энэ оны эхний долоон сард гаалийн улсын 97 байцаагчид сахилгын арга хэмжээ авсан. Албан тушаал, зэрэг дэв харгалзахгүйгээр сахилгын арга хэмжээ аваад байна. 

Зургаан албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тул арга хэмжээг авсан. Мөн хууль хяналт байгууллага, шүүхээс шийдвэр нь гарсан 22 албан хаагчийн эрхийг түдгэлзүүлсэн. 

Гаалийн зөрчил, бусад хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг мэдэж байгаа бол гаалийн байгууллагатай хамтарч ажиллаарай. 1800-1281 тусгай дугаарт холбогдон шуурхай мэдээлэх боломжтой" гэдгийг хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670179
0 эможи

keyboard_arrow_up