ОСНААУГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо ОСНААУГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
08 сарын 11, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ОСНААУГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

2026 оны 8 сарын 11

 

Arslan.mn

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хурлын дэгийн дагуу өнгөрсөн хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар Дотоод хяналтын хэлтэс мэдээлэл хийж, Санхүү, эдийн засгийн хэлтсээс 2026 оны хагас жилийн байдлаарх Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн орлого бүрдүүлэлтийн нэгдсэн мэдээллийг танилцууллаа. Мөн Мэдээлэл технологийн албанаас хүний нөөцийн мэдээллийн санг нэгдсэн платформд шилжүүлэх, мэдээллийн бүрдэл, ашиглалтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хүргэлээ.

Шуурхай зөвлөгөөнөөс дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

* Ариутгах татуургын засварчны орон тоог бий болгож, ажиллах нөхцөлийг судлах

* Бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд хэлтэс, нэгж, салбар төвүүдийн ажилтан, албан хаагчдын албан тушаал, орон тоонд шинжилгээ хийж, санал боловсруулан тайлбарын хамт танилцуулах

* Хэлтэс, нэгжүүдээс албан тушаал, орон тооны саналыг авч нэгтгэн танилцуулах

* Щитний шимтгэлийн гэрээ дүгнэсэн протокол 2026 оны 8 дугаар сарын 13-ны дотор УБЦТ, ТӨХК ХҮТ-тэй батлуулж, ирүүлэх

  • Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, сахилга, хариуцлагыг сайжруулах
  • Нийслэлийн дотоод удирдлагын www.erp.ulaanbaatar.mn системд ирсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, зөрчилгүй ажиллах
  • Гэрээжилтийг тогтоосон хугацаанд хийж дуусгах
  • Аудитын шалгалтад шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь ирүүлж ажиллах
  • Сэлбэ дэд төвд хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд анхаарч ажиллах
  • Салбар төвүүдийн хяналтын камерын хэвийн ажиллагааг хангах
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, ажилтнуудын аюулгүй ажиллагааг хангах
  • Салбар төвүүдийн цаг ашиглалтыг Удирдах газраас нэгдсэн байдлаар хянадаг болгох

2026 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан нийтийн аж ахуйн салбарын үүрэг, ач холбогдол, өдөр тутмын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулах зорилгоор видео контент бэлтгэх уралдааныг зохион байгуулсан.

Уралдааны дүнгээр:

  • 1 дүгээр байр — ХҮТ-7
  • 2 дугаар байр — ХҮТ-18
  • 3 дугаар байр — ХҮТ-5
  • Тусгай байр — ХҮТ-1
  • Тусгай байр — ХҮТ-8 тус тус шалгарлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670165
0 эможи

keyboard_arrow_up