ХСҮТ: Эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломж улам нэмэгдлээ ХСҮТ: Эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломж улам нэмэгдлээ
08 сарын 11, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХСҮТ: Эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломж улам нэмэгдлээ

2026 оны 8 сарын 11

Arslan.mn

Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг өргөжүүлэн 2026 оны 1 дүгээр сараас эхлэн Туяа эмчилгээний төв болгосонтой холбоотой ололт, амжилтыг танилцуулсан өдөрлөг боллоо. 

Тус төв байгуулагдсанаар 

  • Хорт хавдрын туяа эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Олон улсын стандарт, дэвшилтэт технологийг нутагшуулах
  • Мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх
  • Сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацыг хөгжүүлэх
  • Цацрагийн хамгаалалт, эмчилгээний аюулгүй байдлыг хангах
  • Иргэдэд эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. 

Arslan.mnТуяа эмчилгээний хөгжлийн онцлох үе шат:
• 1959 он – Монгол Улсад туяа эмчилгээний түүх эхлэв
• 2019 он – Орчин үеийн шугаман хурдасгуурыг ашиглалтад оруулав
• 2022 он – IMRT, VMAT технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэв
• 2024 он – Элэг, уушгины хавдарт SBRT эмчилгээг нэвтрүүлэв
• 2026 он – Тархины хавдрын SRS эмчилгээг эхлүүлэв
• 2026 он – Туяа эмчилгээний тасгийг өргөжүүлэн үндэсний хэмжээний Туяа эмчилгээний төв болгон хөгжүүлж байна.

Тус төв нь Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөмжид нийцүүлэн клиник болон эмнэлгийн физикийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, чанарын баталгаажуулалт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг цогцоор нь хэрэгжүүлнэ.

Ингэснээр иргэд эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломж улам нэмэгдэж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670162
0 эможи

keyboard_arrow_up