“Гаднаас авч буй хагас коксон шахмал түлшийг дотооддоо хүрэн нүүрсээр үйлдвэрлэнэ“ “Гаднаас авч буй хагас коксон шахмал түлшийг дотооддоо хүрэн нүүрсээр үйлдвэрлэнэ“
08 сарын 11, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Гаднаас авч буй хагас коксон шахмал түлшийг дотооддоо хүрэн нүүрсээр үйлдвэрлэнэ“

2026 оны 8 сарын 11

Arslan.mn

НИТХ-аар хэлэлцүүлж, шийдүүлсэн асуудлуудынхаа талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.

Тэрбээр “НИТХ-ын ээлжит хуралдаанаар бид гурван том асуудлыг хэлэлцүүлж, шийдүүллээ. 2026, 2027 оны нийслэл хотын хөгжил, ирээдүйтэй холбоотой чухал шийдвэрүүдийг НИТХ-д өргөн барьж, шийдүүллээ. Нэгт, нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх зорилгоор Нүүрс-пиролизын үйлдвэрийг барих шийдвэр гаргасан.

Жилдээ өндөр зардал гарган гаднын орноос хагас коксон түлш авч байна.  Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулснаар жил 600 мянган тонн хагас коксон шахмал түлшийг эх орныхоо хүрэн нүүрсээр үйлдвэрлэж, хотын агаарын чанарыг сайжруулах зорилготой юм.

Үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр нийслэл “Чингис хаан баялгийн сан нэгдэл”, “Эрдэнэс ҮТП”, Багануурын уурхайтай хамтран Нүүрс-пиролизын үйлдвэр барих ажлыг эхлүүлж байна. Олон жил ярьсан энэ ажил нэг жил хагасын дотор үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670157
0 эможи

keyboard_arrow_up