Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана
08 сарын 07, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана

2026 оны 8 сарын 07

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд нэг километр хэсгийн цементээр бэхжүүлсэн суурь хийх болон асфальт бетон хучилт тавих ажлыг гүйцэтгэнэ.

Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 7-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хаана гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Энэ үеэр нийтийн тээврийн автобусны Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв”, Ч:19Б "Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв" чиглэлийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтийг оруулжээ.

зураг

зураг

Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2026-2028 онд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670137
0 эможи

keyboard_arrow_up