Нийслэлийн ИТХ-аар “Сэлбэ ухаалаг хот”, агаарын бохирдол зэрэг асуудлыг хэлэлцэж байна
2026 оны 8 сарын 06

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдаанаар нийслэлийн 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлангаас гадна нийслэлийн цаашдын хөгжил, хөрөнгө оруулалт, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай
- “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай
- Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх танилцуулга
- Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай
- Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх тухай
- Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
- Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670134
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
