Өнөр хороолол болон Баянхошууны авто замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 74.5 хувьтай байна Өнөр хороолол болон Баянхошууны авто замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 74.5 хувьтай байна
08 сарын 07, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Өнөр хороолол болон Баянхошууны авто замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 74.5 хувьтай байна

2026 оны 8 сарын 06

Arslan.mn

Өнөр хороолол болон Баянхошууны (Үйлдвэрчний эвлэлийн гудамж) V хос хоолойн барилгын ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан нар газар дээр нь ажиллаж, Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, хяналтын зөвлөх болон гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэлээ.

Авто замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 74.5 хувьтай байна.

Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган барилгын ажлыг өдөр, шөнийн хоёр ээлжээр эрчимжүүлж, хүн хүч, техник, материалын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн үлдэгдэл ажлыг богино хугацаанд чанартай дуусгаж, нөөцийг оновчтой хуваарилан, ажлын зохион байгуулалтыг улам сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Бүтээн байгуулалт бол хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэгийн үр дүн юм. Иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих орчныг бүрдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буй Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, хяналтын зөвлөх баг, гүйцэтгэгч байгууллагуудын хамт олон болон бүтээн байгуулалтыг ойлгон дэмжиж, хүлээцтэй хандаж буй иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670126
0 эможи

keyboard_arrow_up