Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах арван нэгдүгээр тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах арван нэгдүгээр тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
08 сарын 06, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах арван нэгдүгээр тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна

2026 оны 8 сарын 05

Arslan.mn

“Алсын хараа- 2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн арван нэгдүгээр тэмцээн энэ сарын 3-9-нд  “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй тус тэмцээнд 32 орны 1,283 тамирчин, шүүгч, төлөөлөгч оролцож байгаа нь 2018 онд манай улсад болсон тэмцээнээс оролцогчдын тоо 2 дахин өсөж, Монгол Улсын хувьд Олон улсын тэмцээн зохион байгуулах чадавх, нэр хүнд өссөнийг илтгэж байна. Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тус тэмцээнийг өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангиллаар зохион байгуулж буй бөгөөд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, спортын хүртээмжийг тэлж байгаагаараа онцлог юм.  Тэмцээний үеэр Дэлхийн, Азийн болон Европын таеквондогийн холбоодын удирдлагууд хүрэлцэн ирж, Ази тивийн холбооны ээлжит хурал болсон ба цаашдын хөгжлийн бодлого, дүрэм журам, томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670119
0 эможи

keyboard_arrow_up