Авлигын хөрөнгийг хурааж, олон нийтийн сайн сайхны хөгжилд зарцуулах хууль танилцууллаа Авлигын хөрөнгийг хурааж, олон нийтийн сайн сайхны хөгжилд зарцуулах хууль танилцууллаа
08 сарын 06, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Авлигын хөрөнгийг хурааж, олон нийтийн сайн сайхны хөгжилд зарцуулах хууль танилцууллаа

2026 оны 8 сарын 05

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар Авилгын хөрөнгийг хурааж, олон нийтийн сайн сайхны хөгжилд зарцуулах тухай хуулийг танилцууллаа.

Ингэхдээ авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авах юм.  

Энэ хууль нь хөрөнгийг зөвхөн хураах тухай биш хураасны дараа хэрхэх вэ гэдэг агуулгатай. Хөрөнгийг хураасны дараа прокурор, мөрдөн шалгах байгууллагаас авлигын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах тухай юм. Шүүхийн шийдвэргүй бол хэний ч хөрөнгөнд халдах эрхгүй. Ингээд холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг авч ажиллана. Ялангуяа албан тушаалтан өөрийн орлогоос давсан хөрөнгөтэй, үүнийгээ нотлож чадахгүй бол шалгах ёстой. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиудад, хууль бус хөрөнгийг хураах, илрүүлэх заалтууд бий. Гэхдээ авлигын хэргээр ял эдэлсэн ч хөрөнгө нь үлддэг.

Иймээс прокурор, АТГ-аас гэмт буруутай нь тогтоогдсон ч авлигын хөрөнгө нь байсаар байгааг тогтоож, улсын орлого болгох тухай асуудал юм. Гадны улс оронд мөн авлигын мөнгөөр хөрөнгө худалдаж авсан бол хурааж авна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670117
0 эможи

Иргэн
2026-08-05 17:34
Хэрэгждэг бол ёстой зөв хууль байна. Авилагчид дэмжихгүй унагана биз.....
keyboard_arrow_up