АИ-92 автобензин 11 хоног, дизель түлш 18 хоногийн НӨӨЦТЭЙ БАЙНА АИ-92 автобензин 11 хоног, дизель түлш 18 хоногийн НӨӨЦТЭЙ БАЙНА
08 сарын 06, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

АИ-92 автобензин 11 хоног, дизель түлш 18 хоногийн НӨӨЦТЭЙ БАЙНА

2026 оны 8 сарын 05

Arslan.mn

2026 оны 08 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 162 вагон буюу 9,720 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд байна.

Шатахууны нөөцийн түвшин (хоногоор):

  • АИ-92 автобензин: 11 хоног
  • АИ-95 автобензин: 13 хоног
  • Дизель түлш: 18 хоног
  • ТС-1 (Онгоцны түлш): 10 хоног

Шуурхай штабын шийдвэрээр нийслэл хотод шатахуун түгээлтийн зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү зохицуулалтын үр дүнд нэг өдөрт шатахуун авсан автомашины тоо 38,000-аас 115,000 болж өсөн, хүртээмж 2.5 дахин нэмэгдэв.

Шатахуун түгээх станцуудын татан авалт хэвийн үргэлжлэх хугацаанд нөөц тасалдах эрсдэлийг бууруулснаар замын болон ШТС-уудын зохиомол дугаарлалт багасах эерэг үр дүн гарч байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670113
0 эможи

keyboard_arrow_up