Жуулчид маань төлөвлөж манай улсад ирэхэд нь бид тэр аяллыг нь үзүүлж чадахгүй сүүлдээ колонкийн аялал үзүүлж байна Жуулчид маань төлөвлөж манай улсад ирэхэд нь бид тэр аяллыг нь үзүүлж чадахгүй сүүлдээ колонкийн аялал үзүүлж байна
08 сарын 05, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Жуулчид маань төлөвлөж манай улсад ирэхэд нь бид тэр аяллыг нь үзүүлж чадахгүй сүүлдээ колонкийн аялал үзүүлж байна

2026 оны 8 сарын 04

Arslan.mn

Шатахууны хомсдолоос шалтгаалан тэг зогсоход хүрээд буй аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн билээ. Тэд харьяа яамдаас үнэн бодит мэдээлэл өгөхийг шаардсан юм. 

Энэ үеэр Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Батхүү "Жуулчид бол хамгийн багадаа гурван сар, тэгээд хоёр, гурван жилийн өмнөөс төлөвлөж Монгол Улсад ирдэг. Манай улс аялахад таатай орноор дэлхийд 20-д, Азидаа эхний тавд жагсдаг.

Жуулчид маань төлөвлөж манай улсад ирэхэд нь бид тэр аяллыг нь үзүүлж чадахгүй сүүлдээ колонкийн аялал хийгээд байх шиг байна.

Аялал жуулчлал гэдэг бол амнаас ам дамжиж явдаг салбар учраас ирсэн жуулчдадаа сэтгэл хангалуун буцаачихмаар байдаг. Ирэхээр төлөвлөсөн жуулчдынхаа аяллыг цуцлуулахгүй гэж хичээх юм. Энэ асуудал дээр сайд Г.Дамдиннямаас хүсэх зүйл байна.

Бензинээ оочер, дугаар болон хэмжээний хязгаарлалтгүй олгож өгөөч ээ. Энэ бол тийм ч шийдэж болохгүй асуудал биш харагдаад байгаа юм. Колонк дээр байгаа дарааллыг харахаар 10 машины нэг нь жуулчны машин байдаг. Яг ийм шийдвэр гаргахад ард түмнээсээ айгаад байж магадгүй гэж бодоод байна. Тиймээс ард түмнээсээ хүсэх зүйл байна. Монголыг зориод ирж байгаа жуулчдыг барьцалгүйгээр урдуураа оруулаад хэл ам хийлгүй бензин өгчхөөсэй гэж хүсэж байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
670095
1 эможи

gigi
2026-08-04 18:43
Ичиж үхмээр юмаа, ийм улс байх гэж
keyboard_arrow_up