Н.Учралыг нэг саяар, Х.Санжсүрэн, Ганбаатар, Ч.Хантүмэн нарын 6 иргэнийг 100,000 торгожээ
2026 оны 8 сарын 04

"Urban Talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ" хэмээн ярьсан нь олон нийтийн шүүмжлэл, бухимдлыг дагуулсан билээ. Уг асуудлын мөрөөр Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурорын газраас шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан юм.
Тэгвэл уг нэвтрүүлэгт оролцсон Х.Санжсүрэн, Ганбаатар, Ч.Хантүмэн нарын 6 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулсан бол "Учралт каналайзер" ХХК нь хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах үүргээ биелүүлээгүй байж болзошгүй гэж үзэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шилжүүлэн шалгуулж байна. Шалгалтын ажиллагаа одоогоор үргэлжилж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670088
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
