Нийслэлд тээврийн хэрэгслүүд наймдугаар сарын 4-15-нд шатахуун авах хуваарь Нийслэлд тээврийн хэрэгслүүд наймдугаар сарын 4-15-нд шатахуун авах хуваарь
08 сарын 04, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийслэлд тээврийн хэрэгслүүд наймдугаар сарын 4-15-нд шатахуун авах хуваарь

2026 оны 8 сарын 03

Arslan.mn

Иргэд олон цагаар шатахуунд дугаарлаж буйг зохицуулахын тулд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб Улаанбаатарт хотод тодорхой хязгаарлалт тогтоох шийдвэрээ өнөөдөр танилцууллаа.

Энэ дагуу тээврийн хэрэгслүүд улсын дугаарын тэгш, сондгой орноороо календарийн тэгш, сондгой өдрүүдэд хуваагдан шатахуун авахаар болж байна. Тухайлбал наймдугаар сарын 4-нд тэгш дугаартай тээврийн хэрэгсэл шатахуун авах боломжтой бол наймдугаар сарын 5-нд сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд шатахуун авах гэх мэтээр дээрх хуваарийг мөрдөнө. Түүнчлэн нэг удаад шатахуун авах дээд хэмжээ нь 50,000 төгрөг юм. Харин зөөврийн саванд өгөхгүйг анхааруулж байна. 

Уг түр зохицуулалт нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагын машинд хамаарахгүй гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670081
0 эможи

ЗОЧИН
2026-08-03 17:32
МАН Ы МАЛНУУД ТЭГШ СОНДГОЙГООС ӨӨР ЮМ БОДОЖ ЧАДАХГҮЙ .УДАХГҮЙ УЛНЫ МОНГОЛЧУУДЫГ НАСНЫ ТЭГШ СОНДГОЙ ЭР ЭМЭЭР НЬ ГЭРЭЭС НЬ ГАРГАХ ЖУРАМ ГАРГАЖ НЭГМӨСӨН ХОЙТ СОЛОНГОС БОЛГОХ НЭЭ.
keyboard_arrow_up