Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Монгол Улсад энэ сарын 17-28-ын хооронд COP-17 хурал болох гэж байгаатай холбогдуулан авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 15-наас эхлэн есдүгээр сарын 12-ны өдөр хүртэл тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Улмаар дугаарын хязгаарлалтад бүсчлэл хамаарахгүй бөгөөд 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх юм байна. Харин есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхлэх учир дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар тэгшээр төгссөн бол тэгш өдөр, сондгойгоор төгссөн бол сондгой өдөр хөдөлгөөнд оролцох юм. Уулзвар бүрд хяналтын камерын тусламжтайгаар дугаарын хязгаарлалтад хяналт тавина гэдгийг албаныхан хэлэв.
Дугаарын хязгаарлалт дараах тээврийн хэрэгсэлд хамаарахгүй:
- Ногоон дугаартай, цахилгаан тээврийн хэрэгсэл,
- Хэвлэл мэдээллийн тээврийн хэрэгсэл,
- Дипломат албаны тээврийн хэрэгсэл,
- Зочид төлөөлөгчдийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл,
- Зөвшөөрөгдсөн такси үйлчилгээ эрхэлж буй тээврийн хэрэгсэл,
- Хүнсний үйлчилгээний түгээлт болон татан авалтын тээврийн хэрэгсэл,
- Оршуулгын үйл ажиллагаанд оролцож буй тээврийн хэрэгсэл,
- Хот нийтийн тусгай үйлчилгээнд үйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгсэл,
- Жуулчин тээвэр,
- Эмнэлэг, Цагдаа, Нийтийн тээвэр, Онцгой байдлын тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтад хамаарахгүй юм байна.
