С.Сансаргэрэлтэх: Уран бүтээл ЗҮҮД шиг байвал сайхан. Учир нь хүн зүүдээ  сонгож зүүдэлдэггүй С.Сансаргэрэлтэх: Уран бүтээл ЗҮҮД шиг байвал сайхан. Учир нь хүн зүүдээ сонгож зүүдэлдэггүй
08 сарын 01, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

С.Сансаргэрэлтэх: Уран бүтээл ЗҮҮД шиг байвал сайхан. Учир нь хүн зүүдээ сонгож зүүдэлдэггүй

2026 оны 7 сарын 31

Arslan.mn

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сансаргэрэлтэх өнөөдөр "Төгөлдөр хуурт зориулсан 10 бүтээл" номын дээжээ СУИС, Хөгжим бүжгийн коллежийн суралцагч нарт гардуулан өглөө. 

Arslan.mn

Тэрээр энэ үеэр "Монголд орчин цагийн төгөлдөр хуурын бүтээл ховор учраас энэ орон зайг нөхөхийг хичээдэг. Орчин цагийн хөгжимчид маш чадварлаг болсон. Тиймээс хөгжимчид маань монгол бүтээлээ эгшиглүүлээсэй гэж хүсч явдаг хүний хувьд энэхүү номыг их ч удаан бодож бүтээлээ. Сурагч, оюутнууд маань миний номноос олон зүйлийг ухаараасай, мэдрээсэй, өөрийн болгоосой л гэж хүсч байна.

Хөгжимчин, хөгжмийн зохиолч хоёр нэг баг болж ажиллаж байж л сайхан бүтээлд үзэгчдийн хүртээлд очно. Тэгэхгүй бол гал тогоонд хичнээн сайхан хоол хийлээ ч зөөгч нь түүнийг унагачихвал хичнээн сайхан байгаад нэмэргүй. Тиймээс хамтаараа хичээж байж л урлагийн бүтээл сайхнаараа түмэнд түгнэ. Үүнээс гадна хөгжимчид маань зохиолоо өөрийн мэт мэдэрч тоглох нь хамгийн чухал." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

СУИС-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ: 

Хэдийгээр хол газарт байгаа хэдий ч монголынхоо хөгжмийн салбарын хөгжлийн төлөө цаг зав, сэтгэл зүрх, бүхий л зүйлээ зориулан явдаг танд талархал илэрхийлье. Хөгжмийн бүтээлийг ингээд сурах бичгийн зорилгоор хэвлүүлэх нь цөөн байдаг. Манай оюутнууд таны бүтээлийг үеийн үед эгшиглүүлэх боломж бүрдсэнд баяртай байна. 

СУИС нь хөгжмийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц сургууль. Тиймээс бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилгоор морин хуур урлаач, sound инженер зэрэг мэргэжлийн ангийг нэмж хичээллүүлэхэд анхаарч байна. Үүнээс гадна СУИС өмнө нь супер одыг бэлтгэн гаргахад анхаардаг байсан бол одоо бид сайн хүн бэлтгэн гаргах тал дээр анхаарч ажиллаж байна. Сайн хүн бүтээхэд таны бүтээл их тус хүргэнэ гэж итгэж байна. 

Arslan.mn

МУУГЗ, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх 1989 онд Хөгжим Бүжгийн Дунд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр улаан дипломтой дүүргэж, мөн жилдээ Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн мэргэжлээр ЗХУ-ын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Алберт Леманы удирдлага дор суралцаж, 1995 онд тус сургуулийнхаа аспирантурт дэвшин суралцаж 1997 онд Урлагийн Магистр цолтойгоор төгсжээ. Мөн тэрээр Испанийн Мадрид хотын Хааны дэргэдэх хөгжмийн академид 1997-1999 онуудад үргэжлүүлэн суралцаж төгсгөсөн байна. 

Одоо АНУ-д ажиллаж амьдарч МОНГОЛ ТЕАТР-ын уран бүтээлчээр олон жүжгийн хөгжмүүдийг туурвиж, неолассик, шинэ хөгжмийн урсгал, миди зохиомжоор бүтээлээ хийсээр байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670054
0 эможи

keyboard_arrow_up