ТАНИЛЦ: Даваа гарагаас халуун ус хязгаарлах байршлууд ТАНИЛЦ: Даваа гарагаас халуун ус хязгаарлах байршлууд
08 сарын 01, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

ТАНИЛЦ: Даваа гарагаас халуун ус хязгаарлах байршлууд

2026 оны 7 сарын 31

Arslan.mn

Улаанбаатар хотын дулааны шугамын засвар, шинэчлэлийн хуваарийн дагуу халуун усны сүүлчийн хязгаарлалт наймдугаар сарын 3-13-ны хооронд үргэлжилнэ. Ингэснээр дулааны шугамын засварын ажил дуусна.

Тодруулбал ирэх долоо хоногийн Даваа гарагаас 220 мянгат, Хүүхдийн 100, 5 дугаар хороолол, Японы ЭСЯ, Отгонтэнгэр их сургууль, Жуковын музей, Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15 дугаар хороолол орчмын орон сууц болон ААН, байгууллагын халуун усыг хязгаарлаж, шугам, хаалтуудыг солих, шинээр худаг хийх, урсгал засварын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Харин сүүлийн таван жилд шинэчилсэн магистраль шугамуудыг шалгаж, нэмэлт хийх ажил илрээгүй тохиолдолд халуун усны шугамыг шууд залгах аж.

ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 он)

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670051
0 эможи

keyboard_arrow_up