Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатар орчмоор үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13+15 хэм, өдөртөө +25+27 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +11+13 хэм, өдөртөө +24+26 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +9+11 хэм, өдөртөө +22+24 хэм дулаан байна.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2+7 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +6+11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18+23 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21+26 хэм, бусад нутгаар +11+16 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +16+21 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +28+32 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32+37 хэм, бусад нутгаар +22+27 хэм дулаан байна.
Долдугаар сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
