Өнөөдрийн байдлаар АИ 92 бензины 15 хоногийн нөөцтэй байна. 10 хоногийн хугацаанд 30 хоногийн нөөцтэй болгоно Өнөөдрийн байдлаар АИ 92 бензины 15 хоногийн нөөцтэй байна. 10 хоногийн хугацаанд 30 хоногийн нөөцтэй болгоно
07 сарын 31, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар АИ 92 бензины 15 хоногийн нөөцтэй байна. 10 хоногийн хугацаанд 30 хоногийн нөөцтэй болгоно

2026 оны 7 сарын 30

Arslan.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, "Шатахуун түгээх станцуудын нөхцөл байдлын тухайд аймгийн төвүүдэд түгээлт хэвийн үргэлжилж байгаа бол зарим сумдад шатахуун тасалдаад байна. Нийслэлд "Петровис" ХХК-ийн нөөц багассан бол "Шунхлай", "Тэс Петролиум" ХХК нөөцдөө хязгаарлалт тогтоон шатахуун олгож байгаа. Маргаашаас Петровис, Содмонгол, Тэс, Шунхлай компаниуд дээр нөөц нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа учраас түгээлт нэмэгдэнэ" гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр, "Өнөөдрийн байдлаар АИ 92 бензины 15 хоногийн нөөцтэй байна. 10 хоногийн хугацаанд 30 хоногийн нөөцтэй болгоно. ААН-үүдийг үнэ нэмэх гэж хомдсол бий болгож байна гэсэн буруу ойлголт нийгэмд байна. Эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасахаар зах зээлийнхээ зарчмаар үнэ нэмэгдэх нөхцөл байдал бүрддэг.

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням түлш, шатахууны асуудлаар БНСУ-руу уулзалт хийхээр явсан. Бид тус улсаас онгоцны дизель түлшийг авахаар тохирсон. Мөн БНХАУ-аас 6000 тонн АИ 92, АИ95 төрлийн автобензин авах тохиролцоонд хүрсэн" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670046
0 эможи

keyboard_arrow_up