“Анхаарал хариуцлага, эрсдэлгүй орчин“ аяныг зохион байгуулж байна
2026 оны 7 сарын 30

“Бүү бас” уриатай "Анхаарал хариуцлага, эрсдэлгүй орчин" аяныг зохион байгуулж хүүхдийг үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд зөвлөмж таниулга хүргэх ажлыг зохион байгуулж Сонсголын гүүр, Туул голын дагуу амарч буй иргэдэд мэдээлэл зөвлөмж хүргэх ажлыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Сонсголын гүүр туул гол дагуу амарч байгаа иргэд, олон нийтэд үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлэг хүргэх, усанд хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг гол, усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах талаар хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670035
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
