2026 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөө, маргаашдаа иргэдийн дансанд шилжүүлнэ
2026 оны 7 сарын 29

2026 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодрууллаа.
Тус газрын Орлого, хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг "НӨАТ-ын урамшууллын 2026 оны II улирлын буцаан олголтыг өнөө, маргаашдаа иргэдийн дансанд шилжүүлнэ. Сангийн яамнаас санхүүжилт ирмэгц шилжүүлгийг хийхээр төлөвлөж байна.
2026 оны II улирлын буцаан олголтоор 1 461 782 иргэнд нийт 110 орчим тэрбум төгрөгийг буцаан олгоно" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670028
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
