Монголчууд наадмын үеэр 4 сарын хэрэглээтэй тэнцэх шатахуун хэрэглэжээ

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар шатахууны нийлүүлэлтийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улс шатахууныхаа хэрэгцээг 100 хувь импортоор хангадаг. ОХУ-ын хувьд нөхцөл байдал хүнд байна. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад өртөж, үйлдвэрлэлд нь хүндрэл үүссэн. Улмаар АИ-92 төрлийн автобензинээ Евро-5 стандарт руу шилжүүлсэн. Халдлагаас болж нефтийн хомсдол үүссэн учраас нөөцийг бүрдүүлэх, үнээ тогтвортой хангаж барихын тулд Евро-3-т шилжиж байгаа. Энэ мэт олон улсын зах зээлд нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна.
Монгол улс энэ 7 сард 4 сарын хэрэглээтэй тэнцэх шатахуун хэрэглэсэн. Ингэснээр ШТС-ууд иргэдийн хэрэглээг гүйцэхгүй байгаа учраас оочир дараалал үүслээ.
Тийм учраас иргэд олон нийт шатахуун нөөцөлж ихээр авах шаардлагагүй, ердийн хэрэглээгээр аваарай.
Монгол улсад АИ92 бензин 17 хоног, Дизель түлш 23 хоногийн нөөцтэй байна.
Хэрэв бид шатахууны гурван сарын нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг өмнө нь бүрдүүлсэн байсан бол ийм хүндрэлтэй нөхцөлд он дуустал тогтвортой нөөцтэй байх боломжтой байх байсан." гэв.
