Хүрэн баавгайн бамбарууш, Халиун бугыг агнан УБ хот руу оруулах гэж байсан этгээдийг саатуулжээ Хүрэн баавгайн бамбарууш, Халиун бугыг агнан УБ хот руу оруулах гэж байсан этгээдийг саатуулжээ
07 сарын 28, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хүрэн баавгайн бамбарууш, Халиун бугыг агнан УБ хот руу оруулах гэж байсан этгээдийг саатуулжээ

2026 оны 7 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас энэ оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор иргэн Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлнэ үү!

Эх сурвалж: ЦЕГ

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670017
0 эможи

keyboard_arrow_up