Эрхээ хасуулсан ч дахин согтуугаар автомашин жолоодож явсан долоон хүнийг илрүүлжээ Эрхээ хасуулсан ч дахин согтуугаар автомашин жолоодож явсан долоон хүнийг илрүүлжээ
07 сарын 27, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эрхээ хасуулсан ч дахин согтуугаар автомашин жолоодож явсан долоон хүнийг илрүүлжээ

2026 оны 7 сарын 27

Arslan.mn

Цагдаагийн албан хаагчид нэг хоногт (2027.07.26) үүрэг гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан долоон жолоочийг илрүүлжээ.

Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу

/2.700.000-14.000.000/ төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.

Иймд Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670005
0 эможи

keyboard_arrow_up