Өнөөдөр өглөө Эрээнээс Замын-Үүд рүү хөдлөх гэж байсан ачааны автомашинууд шатжээ

Өнөөдөр өглөө Эрээнээс Замын-Үүд рүү хөдлөх гэж байсан ачааны автомашинууд шатжээ.
Эх сурвалжуудын мэдээллээр тухайн хашаанд ачаагаа бүрэн ачиж дуусаад, гаалийн бүрдүүлэлт хийх гэж байсан ачааны тээврийн машинууд байрладаг бөгөөд 6 машин ачаатайгаа бүрэн шатаж, 2 машин хагас шатсан гэх мэдээлэл байна.
Жолооч нарын мэдээлснээр машинууд маш ойрхон зогссон байсан төдийгүй түлхүүрүүд нь олдохгүй байснаас галын голомтоос шуурхай холдуулахад хүндрэл үүсэж, гал хурдан дамжжээ. Хятадын талын гал унтраах баг галыг бүрэн унтраасан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Их хэмжээний бараа шатаж устсан тул хохирлын хэмжээ маш их болоод байна.
Тэгвэл энэ талаар ОБЕГ-аас холбогдоход "Хятадын талд гал гарсан тул манайд ямар нэгэн галын дуудлага мэдээлэл ирээгүй байна. Бид яг одоо мэдээлэл авахаар тодруулж байна." гэв.

