“Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө “Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
07 сарын 24, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

2026 оны 7 сарын 24

Arslan.mn
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны /APTA/ Ерөнхий ассамблейн 10 дугаар хурлын хүрээнд “Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.07.23/ амжилттай болж өндөрлөлөө.

Хурлын үйл ажиллагааг ДХИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ж.Нямдулам чиглүүлэн ажиллав. Энэхүү хурлаар:

-Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын Цагдаагийн Академийн дэд Ерөнхийлөгч, доктор (Ph.D), хошууч генерал Чу Ван Дунг "Цагдаагийн сургалтын олон улсын хамтын ажиллагаа: БНСВьетнам Улсад үндэстэн дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хэрэгцээ шаардлага, туршлага, хөгжлийн чиг хандлага",

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Э.Дашгаадан "Монголын цагдаагийн сургалтын хөтөлбөрийн үнэлгээ ба чанарын баталгаажуулалт: Тулгамдсан асуудал ба сорилтууд"

Бүсийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх зохицуулагч Жошуа Жамес "Дижитал нотлох баримтын сургалтыг стандартчилах нь: НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны (UNODC) Ази, Номхон далайн бүсийн цагдаагийн академиудад зориулсан сургалтын хөтөлбөр"

БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн судлаач, цагдаагийн хошууч, Гвон Дое Хүрээлэн буй орчны криминологийн үзэл баримтлалын үүднээс БНСУ-ын хамтын нийгэмлэгт суурилсан цагдаагийн үйл ажиллагааны шилдэг туршлага: Гэмт хэргийн гурвалжны загварын жишээн дээр

Индонезын Цагдаагийн шинжлэх ухааны коллежийн профессор, доктор (Ph.D.), профессор Альбертус Вахюрудханто "Олон талт цагдаагийн үйл ажиллагаанд чиглэсэн цагдаагийн сургалтын чанарын баталгаажуулалт: Индонезын нотолгоонд суурилсан сургалтын загвар"

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэдалай Цагдаагийн байгууллагын Y, Z үеийн алба хаагчдын сургалтын үр нөлөөг дээшлүүлэх арга зам сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний хурлыг хааж, Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц. Азбаяр үг хэллээ.

Хурлын үйл ажиллагааг дэмжсэн Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон гишүүн байгууллагуудадаа талархал илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669993
0 эможи

keyboard_arrow_up