Хараа голд сэлэх гэж ороод осолдсон 22 настай залуугийн цогцсыг 5 хоногийн дараа олжээ Хараа голд сэлэх гэж ороод осолдсон 22 настай залуугийн цогцсыг 5 хоногийн дараа олжээ
07 сарын 24, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хараа голд сэлэх гэж ороод осолдсон 22 настай залуугийн цогцсыг 5 хоногийн дараа олжээ

2026 оны 7 сарын 24

Arslan.mn

Улаанбаатар хотоос Архангай аймаг руу аялаад буцаж явсан 10 хүн Хараа голын эрэгт амарч байснаас хоёр хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 2026.07.17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, ар гэрийн нийт 49 хүн, 13 автомашин, 2 дрон, 3 моторт завь, 1 сэлүүрт завьтайгаар иргэн Б /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг гурван бүлэгт хуваагдан 07.22-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлжээ.

12:35 цагт осолдсон цэгээс хойд зүгт 75 км-т самналт хийж байх үедээ буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669992
0 эможи

keyboard_arrow_up