Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ
07 сарын 24, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ

2026 оны 7 сарын 24

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, долдугаар сарын 24-ны байдлаар улаанбурханы улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 15557-д хүрчээ. Үүнээс 12416 нь нийслэлд, 3136 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин улаанбурханы улмаас нийт 22 хүн нас барсан бөгөөд өнөөдрийн байдлаар шинээр нас баралт бүртгэгдээгүй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд улаанбурхан өвчний хоёр шинэ тохиолдол батлагдсаны нэг нь нийслэлд, нөгөө нь орон нутагт бүртгэгджээ. Одоогоор таван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний гурав нь нийслэлд, хоёр нь орон нутагт байна. Нийслэлд эмчлүүлж буй гурван өвчтөн бүгд дунд зэргийн биеийн байдалтай байгаа бол орон нутагт нэг нь хөнгөн, нэг нь хүнд хэлбэрийн оноштой эмчлүүлж байна. Гэрээр эмчлүүлж буй иргэн бүртгэгдээгүй байна. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5507 тохиолдлоор дийлэнхийг нь эзэлж байна. Үүний дараа 0-4 насанд 3945, 5-9 насанд 2034, 15-19 насанд 1874 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь улаанбурхан өвчин голчлон хүүхэд, өсвөр насныхны дунд тархаж байгааг харуулж байна.

Улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ:

-Халуурах

-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

-Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна

-Нүдний салст улайх, үрэвсэх

-Хамраас нус гоожих

-Ханиалгана

Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай юм. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669991
0 эможи

keyboard_arrow_up