Мөрдөн шалгах албаны ахмад ажилтнуудад ШАГНАЛ ГАРДУУЛАХ арга хэмжээ боллоо
2026 оны 7 сарын 24

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойг угтаж эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган эх орон өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 94 дүгээр зарлигаар
- “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор ахмад ажилтан, цагдаагийн хошууч Ө.Батхүү, цагдаагийн ахмад Г.Оюун,
- “Цэргийн гавьяаны одон”-оор ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Д.Даш, Ж.Баянсан, С.Солонго, Ш.Энхтайван,
- “Цэргийн хүндэт медаль”-аар ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Ч.Наранцэцэг,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/107 дугаар тушаалаар
- “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр ахмад ажилтан, цагдаагийн хошууч С.Эрдэнэ,
- “Цагдаагийн алдар” тэмдгээр ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа С.Базаргүр,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны Б/1106 дугаар тушаалаар
- “Спортын алдар” тэмдгээр ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Х.Очирпүрэв нарыг тус тус шагнаж урамшууллаа.
Эх орныхоо төлөө залуу нас, эрдэм чадлаа зориулсан нийт ахмад ажилтнууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.










Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669987
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
